Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ
2019 оны 06 дугаар сарын 16- ны Ням гарагт онлайн хэлбэрээр явагдана.

Ерөнхий мэдээлэл

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл , хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж буй билээ.

Зөвлөлийн эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлыг дүрмийн 4.4 ийн дагуу чуулганыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулах, чуулганы зарыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүн байгууллагуудад тараах бөгөөд хуралдааныг тодорхой газарт товлон зохион байгуулахаас гадна чуулганд оролцогсод бие биенээ нэгэн зэрэг сонсч, харж, ярилцах боломжтой тохиолдолд цахим хэлбэрээр зохион байгуулж болно хэмээн заасаны дагуу 2019 оны бүх гишүүдийн хурлыг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаар 21 цагаас явуулахаар онлайн хэлбэрээр явуулахаар үүгээр зарлаж байна. Бүх гишүүдийн хуралд оролцохоор бүртгүүлсэн хүмүүст цахим хаягаар хэрхэн хуралд оролцох мэдээллийг илгээнэ.

1. Оршин суугаа улс,хотын нэр

2. Овог нэр

3. Төлөөлж буй холбоо, байгууллагын нэр

4. Цахим хаяг /Email/

Хурлын цаг улс орнууд, хотуудын цагаар

San Francisco - 06:00
Мoscow - 16:00
NewYork, Washington-09:00
Chicago - 08:00
London 14:00
EU - 15:00
UB - 21:00
Tokyo, Beijing - 21:00
Seoul - 22:00
Sydney - 24:00

Зөвлөлийн ээлжит бүх гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ:

1) Зөвлөлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах,
2) Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдийн эрхийг баталгаажуулах , чөлөөлөх
3) Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох,чөлөөлөх
4) Зөвлөлийн жилийн ажлын тайланг хэлэлцэх,
5) Зөвлөлийн ажлын хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулах
6) Чуулганаар шийдвэрлүүлэхээр Удирдах зөвлөлөөс оруулсан бусад асуудал.

Та бүхэн news@mongoliansabroad.org хаягаар санал хүсэлтээ 2019 оны 06 дугаар сарын 10-нaaс өмнө чуулганаар /бүх гишүүдийн хурлаар/ хэлэлцүүлэх санал хүсэлтээ ирүүлэх боломж нээлттэй бөгөөд ирүүлсэн санал хүсэлтийг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж бүх гишүүдийн хуралд оруулах болно.

Хурлыг явуулах онлайн флаттформын мэдээллийг танд бүртгүүлсэн майлээр хүргэх болно.

Бүх гишүүдийн хуралд гишүүн байгууллагуудын нэг нэг эрх бүхий (итгэмжлэгдсэн) төлөөлөл бүртгэл хийлгэсэн дагуу оролцоно. Техникийн бэлтгэл ажлыг хангах үүднээс оролцогчид 2019 оны 6 дугаар сарын 10-ны дотор бүртгүүлнэ үү.

Чуулганаар хэлэлцсэн асуудлыг чуулганд оролцож буй гишүүн байгууллагуудын олонхийн саналаар шийдвэрлэнэ. Чуулганд гишүүн байгууллага бүр тэгш эрхтэй оролцох ба нэг гишүүн байгууллага нэг саналын эрхтэй. Чуулганд оролцоогүй гишүүн байгуулагын өмнөөс тѳлѳѳлѳх санал тоолуулахгүй.

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын Удирдах Зөвлөл

2019 оны 05 дугаар сарын 15

No Comments Yet.

Leave a comment