Мэдэгдэл/ Хүсэлт

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж байна.

“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын II чуулга, уулзалт”-ын хүрээнд шинэчилсэн хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй холбоо, нийгэмлэг, ТББ-уудын нэгдсэн бүртгэлийн мэдээллийг хүргэж байна.

PDF- ээр татаж харах

ТББ-уудын анхдугаар чуулга уулзалтын өмнө буюу 2014 оны 8 сард хийгдсэн ТББ судалгаа ( Судалгаа tdd_info_v9.pdf )

Өөрийн холбоо, байгууллагын мэдээллийг нягталж үзэн, мэдээллээ news@mongoliansabroad.org цахим шуудангийн хаягаар ирүүлж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү?

Сүүлийн жилүүдэд Монгол улсын Төр засгийн зүгээс хилийн чанад дахь Монголчуудын асуудалд анхаарал хандуулж, төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж буй нь сайшаалтай ч хилийн чанад дахь Монгол иргэд та БИДНИЙ үүсгэл санаачлалын байгууллагуудын хамтын ажиллагаа, эв нэгдэл, нэгдсэн зохион байгуулалт, хамтарсан дуу хоолой ямар ч сайн санаачилга амжилттай хэрэгжих үндэс суурь болох юм.

Гишүүн байгууллагуудын саналыг харгалзан нэгтгэж, тэдний ашиг сонирхлыг эрхэмлэж ажилладаг байгууллага болоход анхаарч та бүхний зүгээс аливаа санал санаачлага, зөвлөгөөг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгахад хамтран ажиллах бүхий л байгууллага, нийгэмлэгүүдийн өмнө манай үүд хаалга нээлттэй ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Та бүхний уужим саруул ухаан, бидний уугуул нутгаа гэх сэтгэлийн нэгдэл үүрд мандан бадарч байг

Хүндэтгэсэн
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл

 

No Comments Yet.

Leave a comment